МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ДОРЖИЙН БОРХҮҮ

Баянхонгор аймгаас Улсын аварга тариаланчын болзлыг тун цөөн хүн хангасан байдаг. Тэгвэл энэ жил улсын аварга тариаланчийн өндөр болзлыг Баянхонгор сумын 5-р багийн иргэн Доржийн Борхүү хангасан юм.

Тэрээр1987 оноос хойш тасралтгүй 31 жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа ба анх 0,5 га талбайд тариалалт хийж байсан бол одоо эргэлтийн 5 га талбайтай болжээ.

Д.Борхүү нь газар тариалан эрхлэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөн явуулахыг зорьдог ба чанартай үрээр тариалалт хийх, технологийн горимыг нарийн чанд мөрдөх, шинэлэг арга аргачлалыг нэвтрүүлж хэрэглэхийг чухалчилдаг. Халаалт хэрэглэхгүй зоорь байгуулсан нь төмс хүнсний ногоогоо хадгалдаг газар тариалан эрхлэгчдэд эдийн засгийн үр өгөөжтэй цаашид нэвтрүүлэх боломжтой сайн туршлага болсон байна.

Түүний шагналыг УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар гардууллаа

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-30 06:33:59