ЭМГЭНЭЛ

 

 

Дарамбазарын Энхбаяр

/1960-2019/

 

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд Жолоочоор ажиллаж байсан Дарамбазарын Энхбаяр нь зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Дарамбазарын Энхбаяр нь 1960 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 1978 онд Баянхонгор сумын 10 жилийн дунд сургуулийг, 1981 онд авто машины жолоочийн дамжааг, 2002 онд жолоодлогын багшийн мэргэжил эзэмшиж,  2007, 2013 онуудад “Д” ангилалын жолооч, мөн ангилалын мэргэшсэн жолооч болсон байна. Тэрээр Мото спортын 2 дугаар зэрэгтэй байсан юм.

Д.Энхбаяр нь 1978 онд Баянхонгор аймгийн Барилгын Техник мэргэжлийн сургуульд лаборант, 1979-1980 онд аймгийн Шүүхэд нарийн бичгийн дарга, 1981 оноос Ардын Депутатын Гүйцэтгэх захиргааны дэргэдэх Улсын Батлан Хамгаалах Туслах нийгэмлэгт мото спорт, буудлагын спортын дасгалжуулагч, 1984-1987 онд аймгийн Хүнсний үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн хүргэлт тээвэрлэлтийн машины жолооч, 1987-1994 онд Авто тээврийн 18 дугаар баазад шуудан нийтлэг үйлчилгээний авто машины жолооч, 1994-1996 онд “Алтан зул!’ хоршоонд жолооч, 1997 -1998 онд Баянхонгор аймаг дахь Улсын аюулаас хамгаалах тэжээлийн төв фондын даргын үйлчилгээний суудлын машины жолооч, 1998-2019 онд аймгийн Засаг даргын тамгын газрын  Нийтлэг үйлчилгээний албанд жолоочоор ажиллаж, улсад нийтдээ 39 жил хөдөлмөрлөсний 36 жилд нь хүн тээврийн болон суудлын авто машины жолоочоор ажилласан байна.

Тэрээр мэргэшсэн жолооч, төрийн үйлчилгээний албан хаагч төдийгүй үе үеийн аймгийн удирдлага, албан хаагч нартай гар, сэтгэл нийлэн ажиллаж иргэд хөдөлмөрчдийн болон хамтран ажиллагсдынхаа итгэл хүндэтгэлийг хүлээсэн  шилдэг төрийн үйлчилгээний албан хаагч, манай үйлчилгээний шилдэг ажилтаны нэг байлаа.

Д.Энхбаярын хөдөлмөр зүтгэлийг төр, засаг, аймгийн удирдлагууд үнэлж 1992 онд “Осолгүй манлай жолооч”, 2000 онд Ардын хувьсгалын 80 жил медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн “Хүндэт медаль”, 2008 онд Баянхонгор аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2009 онд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,  2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, мөн онд Баянхонгор аймгийн 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, “Онц тээвэрчин” цол тэмдэгээр тус тус шагнасан байна.

Тэрээр аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хариуцсан ажил үйлсээрээ хувь нэмэр оруулж, хамт олноо үлгэрлэн манлайлж ажилладаг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг тэргүүний ажилтан байлаа.

Талийгаачийн улс эх орон, аймаг, орон нутаг, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. 

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

 

                                                                         Ум сайн амгалан болтугай.

 

                                              БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-04 05:27:00