ТҮҮХЭН ЗАМНАЛ

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 онд бүх шатны Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болж, орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Б.Баатарыг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Мянганбууг, Тэргүүлэгчдээр Ц.Даваадорж, Ш.Далай, Д.Ирина, Ш.Самдан, Д.Хөхий нарыг сонгон  баталж,  62 төлөөлөгчтэйгээр хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. 1996-2000 онд аймгийн ИТХ нь 30 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Л.Пүрэвгял, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Бүүвэй, Тэргүүлэгчдээр Х.Бямбасүрэн, Н.Ойдовдорж, Д.Төмөрбаатар, Ш.Чимгээ, Л.Чулуунбат, Д.Хөхий нар сонгогдон ажиллаж байв. 2000-2004 онд аймгийн ИТХ нь 30 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Р.Лхагвасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Бүүвэй, Тэргүүлэгчдээр Д.Амарсанаа, Г.Жадамбаа, Н.Баярхүү, Л.Мандал, Б.Лхагвасүрэн, Ц.Алтангэрэл нар сонгогдон ажиллаж байв. 2004-2008 онд аймгийн ИТХ нь 30 төлөөлөгчтэй, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Ганхүлэг, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Г.Батжаргал, Тэргүүлэгчдээр Д.Амарсанаа, Г.Батнасан, Г.Батжаргал, Т.Амаржаргал, Ц.Очирбал, Б.Цагаан нар сонгогдон  ажиллаж байв. 

 

2008-2012 онд аймгийн ИТХ нь 31 төлөөлөгчтэй, аймгийн ИТХ-ын даргаар Г.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Д.Юндэнбазар, Тэргүүлэгчдээр Д.Ганбаяр, Э.Энхтайван, Ж.Ганхүлэг, Х.Батбаяр, Г.Олонбаяр, Д.Оюундэлгэр, Ч.Төмөрбаатар, Ж.Дашцэрэн, Н.Энхтайван, Б.Төмөрбаатар нар сонгогдон ажиллаж байв. 2012-2016 оны аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй. Үүний  25 нь анх удаа, 16 төлөөлөгч нь 2-5 удаа сонгогдсон, 5 нь эмэгтэй төлөөлөгч байна. Боловсрол, мэргэжлийн хувьд 90,2 хувь нь дээд боловсролтой. Үүнээс эдийн засагч 9, төрийн захиргааны удирдлагын аргазүйч, менежер 10, бизнесийн удирдлага 4, багш 4, эмч 5, улс төр судлаач 2, мал аж ахуйн мэргэжилтэн 4, инженер 5 байна. Төрийн албанд 56,3 хувь нь, бизнесийн салбарт 31,7 хувь, санхүү, банкны салбарт 14,6 хувь ажиллаж байсан туршлагатай, насны хувьд 31,7 нь 31-40 насны, 51,2 хувь 41-50 насны, 17,07 хувь 51-61 насны төлөөлөгч байна.   

 

Аймгийн ИТХ-ын даргаар Д.Ширмэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Юндэнбазар, Тэргүүлэгчдээр Д.Ганбаатар, Т.Бат-Очир, Д.Сайнжаргал, Ч.Сайнбилэг, Д.Цэрэнхорлоо, Ж.Дашцэрэн, Л.Доржхорлоо, Д.Мөнхсайхан, Б.Төмөрбаатар, Ц.Очирбал нар сонгогдон ажиллаж байна. Тэргүүлэгчдийн 5 нь 2 дээш удаагаа сонгогдон ажиллаж байна. 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь хурлын хуралдааны чөлөөт цагт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд заасны дагуу Хурлын хуралдаанд асуудал боловсруулан оруулах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төрийн дээд шагналаар шагнуулах тодорхойлолт уламжлах зэрэг өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэж байна. 2012 оны 12 дугаар сарын 05-ны аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар 7 бодлогын хороо байгуулж, ажиллах журмыг батлан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: 1.Нийгмийн бодлогын хороо - Дарга: Д.Цэрэнхорлоо 2. Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороо – Дарга: Л.Доржхорлоо 3.Байгаль орчин, уул уурхайн бодлогын хороо – Дарга: Д.Сайнжаргал 4. Аялал жуулчлал, гадаад харилцааны бодлогын хороо – Дарга: Т.Бат-Очир 5. Эдийн засгийн бодлогын хороо – Дарга: Б.Төмөрбаатар 6. Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын бодлогын хороо – Дарга: Ж.Дашцэрэн 7. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хороо – Дарга: Ц.Очирбал Аймгийн 20 сум, 104 багт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн нийтийн Хурлууд ажиллаж байна. Сумын ИТХ-д 418 төлөөлөгч сонгогдсоны 111 нь эмэгтэй. Эдгээрээс 140 нь Тэргүүлэгчдийн сонгуульт үүрэгтэй юм. Аймгийн ИТХ өөрийн орны болон гадаад орнуудын өөрөө удирдах ёсны байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлийг өөрийн нэг үндсэн чиг үүрэг болгон ажилладаг.

НИЙТЭЛСЭН: 2016-02-11 23:50:27