Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

       Аймгийн Засаг даргын зөвлөл 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас “Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, хяналт, хариуцлагыг сайжруулж, удирдлагын нэгдмэл байдлыг хангах журам”, “Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх журам”-ын төслүүдийг хэлэлцүүлэн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн саналыг авч, журамд нэмэлтээр тодорхой заалт нэмж тусгахаар тогтлоо.

 

Нийгмийн даатгалын хэлтсээс “Шилдэг нийгмийн даатгал төлөгч сум, баг шалгаруулах болзол”-ын төсөл, Улсын бүртгэлийн хэлтсээс “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн цахимжуулалтын тайлан”, Эрүүл мэндийн газраас “Өсвөр үеийн эрүүл мэндийн үзлэгийн тайлан”-г танилцуулж, хэлэлцүүллээ.

 

 

Дотоод асуудал эрхэлсэн мэргэжилтэн Т.Гангэрэл 

НИЙТЭЛСЭН: 2016-02-12 00:20:52