Аймгийн засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргав

Аймгийн засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргав

 

2014 оны төсвийн тодотгол

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх давсан орлого болон хэмнэгдсэн үлдэгдлийг тодотгох 18 санал хэлэлцүүлсэнээс 16 асуудлыг батлав. Үүнд: Аймгийн танилцуулга ном хэвлүүлэх санхүүжилт, “Их замын эзэд” номын хэвлэлтийн дутагдалтай байгаа санхүүжилт, Цахим архив-Баянхонгор хөтөлбөрийн төсөв, Хот тохижилт орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төсөв, ССАЖГ-ын төсөв, Авилгын эсрэг төлөвлөгөөний танилцуулга, төсөв, Хууль зүйн хэлтсийн сургалтын төсөв болон бусад асуудлууд багтав.

              2.Татварын хувь хэмжээ нэмэгдүүлэх тухай

Баянхонгор аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг суудлын авто машин, ачааны машинд нэмэгдүүлэхээр тогтов. Мөн ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийг 2 дахин нэмэхээр болов.

                3.Иргэний өргөдөл

УБ хотод эмчлүүлэхэд шаардлагатай эмчилгээний зардал хүссэн 3 өргөдлийг хэлэлцэж мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэв.

                 4.Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд хяналт тавих журам, Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг хэлэлцэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулахаар шийдвэрлэв.

           5.Аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж батлав.

              6.Нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрэм, Тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашааны журам тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

НИЙТЭЛСЭН: 2016-02-12 00:24:57