Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр- 1

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр- 1

 

Аймгийн ИТХ-ын  ээлжит бус III  хуралдааны

 3/2 дугаар тогтоолын хавсралт

 

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр,  аймгийн 15 жилийн хөгжлийн хөтөлбөр, Орон нутгийн сонгуульд Улс төрийн намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үндэслэн 2012-2016 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг боловсруулав.

 

НЭГ. АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН

Баянхонгорын иргэн бүр хөдөлмөр эрхлэх сонголтоор хангагдаж, өндөр технологид суурилсан хувийн хэвшилд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлсэн, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засагтай жишиг аймаг болно.

1.1.ҮЙЛДВЭРЖҮҮЛЭХ БОДЛОГО

Зорилт 1.Орон нутгийн түүхийн эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын жижиг  дунд  үйлдвэр  байгуулж,  бүтээгдэхүүнийг  зах зээлд нийлүүлнэ.

1.1.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглан хүрмэн болон хайрган гулдмай, бетон зуурмаг, шохойн лагшин зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ.

1.1.2. Жилд 20 мянган тонноос доошгүй цемент үйлдвэрлэх хүчин чадалтай  үйлдвэр байгуулах ажлыг дэмжинэ.

1.1.3.Дулааны алдагдал багатай канад барилгын технологийг нэвтрүүлж, хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж эхэлнэ.

1.1.4.Гялгар уут, хуванцар сав зэрэг хаягдал түүхий эдийг ашиглан шон, хайс, сандал бусад хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх  төслийг дэмжиж ажиллана.

1.1.5.Одоо ажиллаж байгаа барилгын материалын үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого баримтлана.

1.1.6.Жижиг дунд үйлдвэр байгуулах, өргөтгөх санал төслүүдийг дэмжин, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх чиглэлээр  хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, орон нутагт үйлдвэр хөгжүүлэх бодлого чиглэлийг гаргаж  ажиллана.

Зорилт 2. Мал  аж  ахуйн  гаралтай  түүхий  эдэд  боловсруулалт хийж,  мах, ноос,  арьс ширийг үйлдвэрийн  аргаар боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

1.1.7.Олон улсын стандарт хангасан махны үйлдвэрийг ашиглалтад оруулж, мах махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор махны нийлүүлэлтийн шинэ тогтолцоо бүрдүүлж, зоорь, агуулахын хүртээмжийг сайжруулж,  төв суурин газрын  хүн амын хэрэгцээг бүрэн хангана.

1.1.8.Сарлагийн хөөвөр боловсруулах, ноос угаах, арьс ширэнд боловсруулалт хийх, сүү цөцгийн тос боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж, бяслагны үйлдвэр байгуулна.

1.1.9.Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, фермерийн аж ахуйг олноор  байгуулах, гахай, шувуу  зэрэг бусад  аж ахуй эрхлэлтийг дэмжинэ.

Зорилт 3.Газар тариалангийн болон хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, савлах үйлдвэр байгуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.

1.1.10.Гурилан  бүтээгдэхүүний  хангамжийг  сайжруулах  зорилгоор  одоогийн  ажиллаж  байгаа  үйлдвэрүүдийн  техник,  тоног  төхөөрөмжийг  сайжруулан  шинээр  үйлдвэр  байгуулах санаачлагыг дэмжинэ.

1.1.11.Аймгийн төв, тариалан зонхилох сумдад хүнсний ногоо, жимс жимсгэнэ нөөшлөх үйлдвэр, цех байгуулна.

1.1.12.Арвай, гурвалжин будаа, овъёос, эрдэнэ шиш зэрэг  үр тарианы ургамлуудын тариалалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжинэ.

1.1.13.Дэвшилтэт технологийг ашиглан, эрүүл ахуйн шаардлага хангасан ундаа, цэвэр ус, жүүсний үйлдвэр байгуулна.

Зорилт 4. Аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, гадаад дотоодын зах зээлд нийлүүлнэ.

1.1.14.“Нэг сум-нэг бүтээгдэхүүн”, “Нэг үйлдвэр-нэг брэнд” бүтээгдэхүүнийг бий болгоно.

1.1.15.Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж, урамшууллын тогтолцоог бий болгох журам гарган мөрдөж ажиллана.

1.1.16.Иргэдийн эрүүл мэнд, зөв зохистой хооллолтыг дэмжиж, орон нутгийн нөөц бүхий эмийн болон хүнсний ургамлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргана.

1.1.17.”Мазаалай” хөтөлбөрийг хэрэгжүүлж аялал жуулчлалын брэнд болгоно.

1.2. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОДЛОГО

Зорилт 1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж,  ашиг шимийг нэмэгдүүлнэ.

1.2.1.Малын чанар, үүлдэр угсааг сайжруулж, тодорхой ашиг шимийн чиглэлээр өсгөн үржүүлж,  эрчимжсэн  аж ахуй хөгжүүлэхийг дэмжинэ.

1.2.2.Бог малын хээлтүүлэгчийн сан бүрдүүлж, бүх хээлтүүлэгч малыг мэргэжлийн үйлчилгээний нэгжид шилжүүлж, сум бүрт  үржлийн аж ахуйн нэгж байгуулна

1.2.3.”Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, сумын мал эмнэлэг, үржлийн тасаг болон хувийн хэвшлийн үйлчилгээний нэгжийн материаллаг баазыг бэхжүүлнэ.

1.2.4.Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх биржийн салбарыг байгуулж,  сум, баг бүрт  хоршоо байгуулахыг дэмжинэ.

1.2.5.“Байдраг” үүлдрийн хонины генофонд, удмын санг хамгаалан, тоог нэмэгдүүлэх, Баянлиг, Богд сумын нутгийн тэмээ, Бөмбөгөрийн улаан ямааг омгоор, Залаа жинстийн цагаан омгийн ямааг үүлдрээр батлуулах судалгааны ажлыг үргэлжлүүлнэ.

1.2.6.Газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгож,  бэлчээрийн даац, багтаамжид тохирсон мал,  сүргийн оновчтой зөв бүтэц бүрдүүлнэ.

1.2.7.Жил бүр 50-аас доошгүй цэгт цахилгаан хайгуул хийх, 30-аас доошгүй гүн өрмийн худаг шинээр гаргах, 20-оос доошгүй худаг сэргээн засварлахын зэрэгцээ энгийн уурхайн худаг шинээр гаргаж ашигласан иргэдийг урамшуулна.

1.2.8. Малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд эпидемиологийн судалгаанд тулгуурлан мал сүргийг хамруулах, малын үзлэг ангилалт бүртгэлжүүлэх ажилд үржлийн малын  30-аас доошгүй хувийг хамруулж, цөм сүргийн малын тоог 2012 оноос 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

1.2.9.Малын эрсдлийн даатгалд малчин өрхийн 40-өөс доошгүй, мал сүргийн 30-аас доошгүй хувийг хамруулна.

1.2.10.Цөөн малтай өрхөд нэг удаагийн дэмжлэг үзүүлэх замаар малжуулах бодлого хэрэгжүүлж, малчдын амьдрах нөхцөл бололцоог сайжруулан, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

1.2.11.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ /экстейншн/-г системтэй зохион байгуулж,  өрх бүрийг үйлдвэрлэгч болгоно.

1.2.12 Амарбуянтын бүсэд өвс тэжээлийн нөөцийн агуулах барина.

Зорилт 2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний ногооны хадгалалт, хангамжийг сайжруулна.

1.2.13.Галуут, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан,  Шинэжинст зэрэг сумын услалтын системийг шинэчлэн засварлаж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ.

1.2.14.Аймаг, сум, өрх бүр өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж, хадгалах агуулах, савны хүрэлцээг нэмэгдүүлнэ.

1.2.15.Хадгалалт, борлуулалтын оновчтой сүлжээ бий болгож, төмс, хүнсний ногоо хадгалах 1000 тоннын багтаамж бүхий агуулах, зоорь барих, тохиромжтой сумдыг түшиглэн төмс, хүнсний ногооны үр үржүүлэх, био бордооны үйлдвэр байгуулах ажлыг дэмжинэ.

1.2.16.Газар тариалангийн бүс нутгийг оновчтой тогтоох, хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицсон таримлын төрлийг олшруулж, өрхийн болон хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлж, хүн амын хэрэгцээт төмсний  100 хувь, хүнсний ногооны 40 хувийг  хангана

1.2.17.Говь, тал хээрийн сумдад чихэр өвс, лидэр, нохойн хошуу, гүргэм, цульхир гэх мэтийн эмийн чухал ургамлуудыг хамгаалах, тарималжуулах, түүж олборлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зохистой хэрэглээг бий болгоно.

1.2.18. Төв суурин газар, бэлчээрийн болон тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.3 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО

1.3.1.Тээврийн үйлчилгээний авто вокзалыг иж бүрэн цогцолбор болгон өргөтгөж, зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дулаан гараж, засвар үйлчилгээний  газартай болгоно.

1.3.2. Баянхонгор сумын нийтийн тээвэр үйлчилгээний  сүлжээг бий болгож, иргэдэд бага болон дунд оврын автобусаар тогтмол үйлчилдэг болно. 

1.3.3.Хот хоорондын болон орон нутгийн зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд боловсронгуй болгож, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчийн ая тухыг хангахад онцгой анхаарна.

1.3.4.Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн төвийг ашиглалтанд оруулж, бизнесийг бойжуулах, сургалт явуулах, зөвлөгөө өгөх, нэг цэгийн үйлчилгээг бий болгож, үйлдвэрлэл эрхлэх орчныг сайжруулан, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

1.3.5.Бүх сумдад ахуйн үйлчилгээний төв байгуулна.

1.3.6.Соёл урлагийн үнэт зүйлийн хуулбараар брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргана.

1.3.7. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг өнөөгийн эрэлт хэрэгцээ,  шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж ажиллана

1.3.8.Өвөрхангай аймгийн “Төвхөний хийд-Шаргалжуут рашаан сувилал” маршрутыг нээж, хүрэх замыг сайжруулан  жуулчдын  урсгалыг орон нутагтаа татна.

1.3.9.Жуулчдын сонирхлыг татахуйц гар урлал, бэлэг дурсгал, уран зураг, фото зургийн үйлдвэрлэл, үйлчилгээг бодлогоор дэмжинэ.

1.3.10.Баянлиг суманд нисэх онгоцны буудал барих асуудлыг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлнэ.

1.3.11.“БАЯНХОНГОР-ЭРЭЭН ХОТ” чиглэлийн олон улсын нислэгийг нээж, агаарын тээврийн “Транзит-Баянхонгор” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.3.12.Амралт аялал жуулчлалын “Гурван бүс цогцолбор”-ын хүндэтгэлийн хэсэг болох “Эрдэнэмандал хайрхан, хүүхэд залуучуудын парк”-ийг иж бүрэн тохижуулж, амралт чөлөөт цагийн шинэ орчинг бүрдүүлнэ.

1.3.13.Аймагт гадаад, дотоодын жуулчдыг татах тур оператор байгуулахыг дэмжиж, бусад тур операторуудтай хамтран ажиллаж жуулчдыг хүлээн авч үйлчлэх материаллаг баазын чанарыг сайжруулж хөгжүүлнэ.

1.3.14.Монгол Улсын аялал жуулчлалын сүлжээнд холбогдож, аймгийн аялал жуулчлалын Вэб сайт нээн ажлуулна.

1.3.15.Түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, аяллын маршрутаар танилцуулга бэлтгэн хэвлүүлж, баримтат кино, аяллын нэвтрүүлэг, клип хийнэ.

1.3.16. Шаргалжуутын рашаан сувиллыг түшиглэн амралт аялал жуулчлалын цогцолбор байгуулж, үйлчилгээний хүрээг өргөтгөнө

1.3.17.Орон нутгийн аяллын маршрутуудыг гарган, хүүхэд, залуучуудыг аялуулж, төрсөн нутаг орноороо бахархах үзлээр төлөвшүүлнэ.

1.3.18. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

1.3.19.Иргэд бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулан, орон нутагтаа байгаа байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сэргээн  тохижуулан, хамгаалж  жуулчид хүлээн авч үйлчлэх бизнес хийх боломжийг бүрдүүлнэ.

1.4.ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ

 ХАНГАХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг  420 тэр бум төгрөгт, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4,9 сая төгрөгт хүргэж, аймаг орон нутгийн орлогоороо зарлагын 80 хувийг  санхүүжүүлнэ.

Зорилт 1. Авто замын нөхцлийг сайжруулна.

1.4.1.Баянхонгор-Бууцагаан, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн авто замыг ашиглалтад оруулж, Баянхонгор-Баянлиг-Шивээ хүрэн чиглэлийн замыг эхлүүлнэ.

1.4.2.Аймгийн төвийн замын нөхцлийг сайжруулж, 2 урсгалтай 5,6 км хатуу хучилттай авто замыг  шинэчилэн, хотын доторх замд их засвар хийнэ.

1.4.3.Баян-Овоо сумын Хоолтын гарам, Богд сумын Түйн гол, Баянговь сумын Цагаан гол, Галуут сумын  Цагаан туруутын голд төмөр бетон гүүр, Эрдэнэцогт сумын Өртөмтийн модон гүүрийг шинээр барьж, Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант, Баацагаан  сумын “Бунхан сайр”, Галуут сумын Мандалын гүүрэнд их засвар хийнэ.

1.4.4.Орон нутгийн өмчит зам засвар, арчлалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулна.

1.4.5.Аймгийн төвийн II, YII багийн нутагт үерийн хамгаалалтын далан барьж, VI багийн арын үерийн хамгаалалтын даланг засварлана.

1.4.6.Баянхонгор–Эрдэнэцогт чиглэлийн замыг хэсэгчлэн сайжруулна.

Зорилт 2. Баянхонгор хотыг иргэдийн амьдрах ая тухтай нөхцөл бүрдсэн “Шинэ хот” болгон хөгжүүлнэ.

1.4.7.Баянхонгор хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулна.

1.4.8.Баянхонгор сумын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж,  инженерийн шугам сүлжээ байгуулна.

1.4.9.Инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцыг нэмэгдүүлж, "Хонгор- 1000" орон сууц хөтөлбөрийг  хэрэгжүүлж дуусгана.

1.4.10.”Шинэ сумын төв”, ”Шинэ багийн төв” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сум, багийн төвийг  орчин үеийн шаардлага хангасан тогтмол үйлчилгээтэй төв болгоно.

1.4.11.Аймгийн төвд  төвлөрсөн Дулааны станц барина.

1.4.12.Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсийг өвөрмөц шийдэлтэй хороолол болгоно.

1.4.13.Сууц өмчлөгчдийн холбоог оновчтой зохион байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлнэ.

1.4.14.Аймгийн төвийн дулааны шугам сүлжээг  шинэчилж дуусгана.

1.4.15.Орон сууцны 12,13,14,17,18 дугаар байрны гадна ариутгах татуургын шугамын шинэчлэлийг дуусгана.

1.4.16.Бүх сумдыг шилэн кабельд холбож, хөдөлгөөнт интернэт, цахим үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.4.17.Иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

1.4.18 Бүх сумдад “Сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” хийлгэж, инженерийн шугам сүлжээнд холбоно.

Зорилт 3. Төв суурин газрыг  цахилгааны болон дулааны  найдвартай эх үүсвэртэй болгоно.

1.4.19.Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр сумыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбоно.

1.4.20.Аймгийн төв, Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт, Шаргалжуутын 6, 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон баганаар  шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийнэ.

1.4.21.Аймгийн төвийн агаарын болон хаалттай дэд станцуудад засвар шинэчлэл хийнэ.

1.4.22. Бүх сумдад 0.4 кв-ын шугамын өргөтгөл хийнэ.

1.4.23.Баянхонгор аймгийн цахилгаан түгээх  станцуудад өргөтгөл хийж, дэд станц  барьж, 04-кв-ын агаарын кабель шугам сүлжээ шинээр хийж, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана.

1.4.24.Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо байгаа багийн төвүүдийг төвлөрсөн цахилгааны эх үүсвэрт холбох арга хэмжээ авна.

1.5.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ  БОДЛОГО

Зорилт 1. Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хадгалж, зохистой ажлын байрыг бий болгож,  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна.

1.5.1.Аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөгийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сайжруулж  хэрэгжүүлнэ.

1.5.2. Сумын хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн уялдаа холбоог сайжруулж, жил бүр 2400 хүнийг, нийтдээ 9600 хүнийг ажлын байраар хангаж, орлогын эх үүсвэртэй болгон ажилгүйдлийг бууруулна.

1.5.3.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан ажиллах хүчинг, төлөвлөх, бэлтгэх, хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж,  жил бүр 2500-аас доошгүй, нийтдээ 10000 хүнд мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжилтэй болгон ажилд зуучилна.

1.5.4.Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хоршоолол, бүлэг, холбоо байгуулан хамтарч ажиллах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох санал санаачлага гаргасан иргэдийг  дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.

1.5.5.Ажлын байрыг олноор бий болгосон хувь хүмүүс, ажил олгогчдыг урамшуулан дэмжинэ.

1.5.6 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн ур чадварыг хөгжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Япон, Герман болон бусад улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

1.5.7. Орон нутгийн хөгжилд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн дэмжлэг туслалцааг авч, мэдлэгт суурилсан бизнесийг хөгжүүлнэ.

1.5.8. Аймаг, орон нутгийн хөгжилд шаардлагатай төсөл хөтөлбөрүүд  болон техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв боловсруулах, зах зээлийн судалгаа хийх бүтцийг бий болгоно.  

1.5.9.Өрхийн аж ахуйг дэмжиж ажлын байр бий болгоно.

1.5.10.Бичил уурхайн үйл ажиллагааг төрийн бодлого шийдвэрийн хүрээнд зохицуулна.

1.6.ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГО

Зорилт 1. Хүн амын тогтвортой өсөлтийг хангах бодлого баримтлан хүнээ хөгжүүлнэ.

1.6.1.Нийгмийн ажилтнуудыг чадваржуулах бодлого баримтлан, “Нийгмийн түншлэлийн баг”-ийг бэхжүүлэн, хүн амын бүлгүүдийн  чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжинэ.

1.6.2. Гэр бүл, өсвөр үе, хүүхэд, залуучууд насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүү/лэх нөхцлийг бүрдүүлсэн  “Хөгжлийн ордон”  барьж  байгуулна.

Зорилт 2. Нийгмийн хамгааллын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ.

1.6.3.Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэж, зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлнэ.

1.6.4.Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд тулгуурлан гэр бүлийн цогц хөгжлийг дэмжих замаар жил бүр 400 өрх, нийт 1600 өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүнэ. 

1.6.5.Ахмад настны асрамжийн төвийн цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэн халаалттай болгож, засварлан тохижуулж, асруулагчдын  ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ.

1.6.6.Ахмадын ордонг ашиглалтанд оруулж, Галуут сумын Өхэг рашааны дэргэдэх ахмадын амралтын байрыг  засварлан тохижуулан, ахмад настанд ээлтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хөгжүүлж,  нэр хүндтэй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ.

1.6.7.Ахмадуудыг ажиллаж байсан салбараар зохион байгуулалтад оруулан,  гэрээгээр түр хугацаагаар ажиллуулж,  мэдлэг, мэргэжил, туршлагыг нь өвлүүлэх  арга хэмжээ авна.

1.6.8.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оролцогч талуудад нээлттэй мэдээллийн сан бий болгоно.

1.7. НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН БОДЛОГО

Зорилт 1.Төр, Үйлдвэрчний холбоо, ажил олгогч, иргэний нийгмийн байгууллагын  түншлэлийг хөгжүүлнэ.

1.7.1.Нийгмийн 3 талт зөвшил хэлэлцээрийг байгуулан хэрэгжилтийг тооцож, орон нутгийн хөгжилд төр, үйлдвэрчний байгууллага, ажил олгогчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

1.7.2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах дэд хөтөлбөр  боловсруулж хэрэгжүүлнэ.

1.7.3.Хүн амын хөгжил, иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.

ХОЁР. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН

Зорилт 1.Шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан чанартай эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгоно.

2.1.1.Аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.  

2.1.2 Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгоно.

2.1.3.Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогоо эмчилгээний төв болгож, хөрөнгө оруулалтын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, шаардлагатай нарийн мэргэжлийн кабинетуудын тоог нэмэгдүүлж, хүлээгдэлгүй үйлчилгээг бий болгоно.

2.1.4.Эмч, эмнэлгийн мэргэжилтэнг гадаад, дотоодод давтан сургаж, мэргэжил дээшлүүлэн, Японы Ойта мужтай байгуулсан найрамдал хамтын ажиллагааны хүрээнд туршлага судлах сургалтад хамруулна.

2.1.5.Өндөр ур чадвартай, мэргэшсэн нарийн мэргэжлийн болон багийн эмч нарыг сум, багтаа суурьшин ажиллах нөхцлийг хангаж, тэдний нийгмийн баталгааны түвшинг нэмэгдүүлнэ.

2.1.6.Эрүүл мэндийн удирдлага, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох,  эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч эмнэлгийн ажилчдын ёс зүйг төлөвшүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагын дэргэд  “Иргэний зөвлөл” байгуулж, хамтран ажиллана.

2.1.7.Телемедицина үндэсний сүлжээ, зайн оношлогоонд холбогдон 3 дахь шатлалын эмнэлгүүдтэй оношлогоо, эмчилгээний чиглэлээр мэдээлэл солилцдог болгоно.

2.1.8.Сум дундын эмнэлгийг шаардлагатай үндсэн мэргэжлийн эмч болон стандартын орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хөрөнгө оруулалтын хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлнэ.

2.1.9.Сумдын эрүүл мэндийн төвийн лабораторийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, мэргэжлийн лаборантаар хангаж, нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээг хөдөөгийн хүн амд чанар, хүртээмжтэй хүргэнэ.

2.1.10.Сумын эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай лабораторийн болон бусад багаж тоног төхөөрөмжөөр хангана. /Шинэжинст, Бууцагаан, Өлзийт сумдыг биохимийн анализатораар, Жаргалант сумын сум дундын эмнэлгийг шээс, гематологийн анализатор, лабораторийн ширээ, урвалжийн хөргөгч, автоклаваар зарим сумдыг гематологийн анализатороор/

2.1.11.Халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлж, халдварт өвчний халдварыг хяз<

 

НИЙТЭЛСЭН: 2013-02-12 00:33:21