Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр-2

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр-2

2.1.12.“Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер”-ийг жил бүр зарлаж, хүн амыг өндөр идэвхтэй, чанарын баталгаатай үндэсний зайлшгүй шаардлагатай эм, био бэлдмэлээр жигд хүртээмжтэй хангаж, эмийн зохистой  хэрэглээг төлөвшүүлнэ.

2.1.13.“Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх шатанд хэрэгжүүлж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулна.

2.1.14.Эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

2.1.15.Шүдний кабинет болон шүдний эмчийн тоог нэмэгдүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, “Амны хөндийн эрүүл ахуй” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

2.1.16.Уламжлалт эмчилгээний төв байгуулах ажлыг судалж, холбогдох байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлнэ.

2.1.17.Эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулахын тулд хөдөө сумдаас аймгийн төвд түр оршин суугчаар амьдарч эмнэлгийн ачааллыг хүндрүүлдэг байдлыг Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран бодлогоор зохицуулна.

2.1.18.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрийн  болон хувийн хэвшлийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны түншлэлийг  бий болгоно.

2.1.19.Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, сум, өрхийн эрүүл мэндийн төвийг нийгмийн ажилтнаар хангана.

2.1.20.Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  тогтмол явуулна.

2.1.21.Гэр бүл, цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудад  эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх орчин бий болгоно.

2.1.22.НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийн хүрээнд Баянцагаан, Баянлиг, Шинэжинст, Галуут, Эрдэнэцогт сумын эрүүл мэндийн төвийг “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар” эрүүл мэндийн төв болгоно.

2.1.23.Өрхийн болон зарим сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барих, их засвар хийж, авто машины парк шинэчлэлт хийнэ.

ГУРАВ. ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН

Үндэсний соёл уламжлалаа өвлөсөн, төрөлх хонгор нутаг, монгол эх орноороо бахархдаг, орчин үеийн даяаршсан нийгэмд зохицон амьдрах чадвартай, идэвхтэй, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.

Зорилт 1. “Авьяас хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн хүүхэд  бүрийг хөгжүүлнэ.

3.1.1.Авьяас хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг судлан тогтоож, тэдний онцлогт суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэн, хичээлээс гадуурх хүмүүжил сургалтад  хамруулан хөгжүүлнэ.

3.1.2.Хүүхдийн авьяасыг хөгжүүлэх сургалтын төвүүдийг хувь хүмүүс, албан байгууллагын санаачлагаар үүсгэн байгуулахыг бодлогоор дэмжинэ.     

3.1.3.Орон нутгийн урчууд, ардын авьяастан, шилдэг тамирчдыг өөрийн ур чадвараа хүүхэд, залуучуудад өвлүүлэх  шавь сургалт зохион байгуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

3.1.4.“Оны авьяастан хүүхэд”, “Авьяасыг тэтгэгч байгууллага” “Авьяастан багш” “Авьяасыг дэмжигч удирдлага” зэрэг төрлөөр хүүхдийн авьяас хөгжүүлэх ажилд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд хүртээх  сум, аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал бий болгоно.

3.1.5.Аймгийн “Хүүхдийн хөгжил, төлөвшлийг сайжруулах” /2010-2016он/ цогцолбор хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

3.1.6.Хүүхдийн Өвгөнжаргалант зусланг засварлаж, хүүхдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлнэ.

3.1.7.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг “Хүүхэд харах”  үйлчилгээнд хамруулна.

3.1.8.Хүүхэд, залуучуудын авъяасыг хөгжүүлэх хувийн хэвшлийн цэцэрлэг, сургууль байгуулах санал санаачлагыг дэмжинэ.

            3.1.9.Судалгааны үндсэн дээр аймгийн хөгжилд тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг гаргаж, шаардлагатай мэргэжлээр улсын болон дэлхийн шилдэг сургуулиудад оюутан, аспирант сургахын зэрэгцээ орон  нутагт  байгуулагдаж байгаа үйлдвэр, үйлчилгээний салбарт шаардлагатай  боловсон  хүчинг захиалгаар бэлтгэнэ.

3.1.10. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилт 2. Зөв хандлага төлөвшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.1.11.Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан зөв иргэн, гэр бүлийг төлөвшүүлэхэд  чиглэсэн арга хэмжээг дэмжинэ.

3.1.12.Албан бус боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, “Бүх нийтийн боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, телевиз, FM радио болон хэвлэлийг ашиглан зайны сургалт явуулна.

3.1.13.Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлогтой  “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Зорилт 3.Иргэний боловсролын чадамжийг нэмэгдүүлнэ.

3.1.14.Уламжлалт “Ном эрдэм” аяныг шинэ агуулгаар баяжуулан, бүх насны иргэдийн ном унших, боловсрох, гэгээрэх хэрэгцээнд чиглэсэн “Ном эрдэм” хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ.

3.1.15.Номын сангийн фондыг баяжуулан, номын сангийн үйлчилгээг уншигчдад ойртуулж, ном унших хөдөлгөөнийг нийтийн хүртээл болгоно.

3.1.16.Айл өрх бүрийг номын сантай болгох хөдөлгөөн өрнүүлэн, номтой нөхөрлөх,  бэлэглэх, солилцох соёлыг нэвтрүүлж, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг дэмжиж ажиллана.

                        Зорилт 4. Багшлах боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлнэ.

3.1.17.Багшийн хөгжлийг дэмжих, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, багшийн ажлыг шударгаар үнэлж, нэр хүнд үнэлэмжийг өсгөх зорилгоор “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.1.18.Шилдэг тэргүүний багш нарын арга туршлагыг нийтийн хүртээл болгох, аймгийн хэмжээний сургагч багш нарын баг бүрдүүлж ажиллуулна.

3.1.19.Сургууль, цэцэрлэгүүдийн “Багшийн хөгжлийн төв”-ийг интернетийн сүлжээнд холбоно. 

3.1.20.Багш нар мэргэжлээ дээшлүүлэх, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, хамтран сурч хөгжих нөхцлийг бүрдүүлсэн багшийн хөгжлийн ордонг  байгуулна.

3.1.21.Багш мэргэжлийг өвлүүлэх, багшийн сонгон, дугуйланг сургууль дээр хичээллүүлэх замаар мэргэжилдээ сонирхолтой, авьяас чадвартай залуу халааг бэлтгэнэ.

3.1.22.Багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайн ажиллах нөхцөл бүрдүүлэх, цалин урамшууллын тогтолцоог оновчтой болгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна.  

Зорилт 5.Цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах,  дотуур байрны  хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

3.1.23.Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах орчныг бүрдүүлж, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судлан шийдвэрлэнэ.

3.1.24.Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж,  зөөлөн эдлэл, тоглоом наадгайн хангалтыг нэмэгдүүлнэ.

3.1.25.Сургууль, цэцэрлэгийн бие засах газар, гар угаалтуурын нөхцлийг сайжруулж, зарим сумдын сургуулийн дотуур байрыг халуун устай, интернеттэй, хичээл давтах танхим, номын сантай болгоно.

3.1.26.  Зарим багт гэр цэцэрлэгийг  ажиллуулна.

3.1.27.Баянхонгор суманд 5 дугаар сургууль, Баянбулаг, Бууцагаан суманд сургууль, Шинэжинст, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Гурванбулаг, Баянговь суманд хүүхдийн цэцэрлэг, Баянхонгор сумд 500-аас доошгүй ортой хүүхдийн цэцэрлэг шинээр барина..

3.1.28. Богд сумд сургуулийн дотуур байр, Баянбулаг, Эрдэнэмандал  ахлах сургуульд спорт заал  барина.

3.1.29.Заг, Хүрээмарал, Номгон ахлах сургуулийн хичээлийн байр, Баянцагаан сумын дотуур байранд өргөтгөл хийнэ. 

3.1.30.Баян-өндөр, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Жинст, Шинэжинст, Баянцагаан сумын сургуулийн барилга,  зарим сумдын сургуулийн дотуур байранд их засварыг хийнэ.

3.1.31.“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж,  Заг, Баянлиг, Баян-өндөр, Баянцагаан, Баянговь сумдын сургуулийн дотуур байрыг, Баянлиг, Баян-өндөр, Баянговь, Хүрээмарал, Гурванбулаг, Галуут, Өлзийт, Баян-Овоо, Баянхонгор сумын 2, 3, 4-р цэцэрлэгийг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангана.

3.1.32.Баянхонгор сумын 3,4 дүгээр цэцэрлэгийн барилгын их засвар, 2, 6 дугаар цэцэрлэгийн цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчилж, 10-р  цэцэрлэгийн барилгыг шинээр барина.

3.1.33.Зарим сумдын сургуулийн спорт заалны халаалт, гэрэлтүүлэг, бөхийн дэвжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ.

Зорилт 6. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан олимпиад, соёл урлаг спортын арга хэмжээ бүрт суралцагсдыг хэрхэн оролцуулснаар боловсролын байгууллагын удирдлагуудын ажлыг дүгнэж хариуцлага, урамшуулал тооцдог журам боловсруулж мөрдөнө.

3.1.34.Боловсролын газрын дэргэд аймгийн боловсролын үйл ажиллагааны бодлого, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллуулна

3.1.35.Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчилнэ.

3.1.36.Элсэлтийн ерөнхий шалгалтын оролцогчдын чанарын түвшингийн үзүүлэлтээр улсын хэмжээнд эхний 5 байрт орно.

3.1.37.Иргэдэд нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль эрх зүй, байгаль орчин, ёс суртахуун, гоо зүй, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон амьдрах ухааны чиглэлээр тусгай хөтөлбөрөөр соён гэгээрүүлэх сургалт явуулах сонирхолтой төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүст дэмжлэг үзүүлнэ.

Зорилт 7.Соёл, урлагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, мэргэжилтэй ажилтны хангамжийг нэмэгдүүлэн, иргэд, хүүхэд, залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлнэ.

3.1.38.Аймгийн соёл, урлагийн бодлогыг шинээр тодорхойлсон хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

3.1.39.Хөгжимт драмын театр, хүүхдийн “Тэмүүжин” театрын үйл ажиллагааг төрөөс баримтлах соёлын шинэ бодлогод нийцүүлэн шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллуулна

3.1.40.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зориулсан соёлын үйлчилгээг дэмжин  хөгжүүлнэ.

3.1.41.Боловсролын байгууллагатай хамтран иргэд, хүүхэд, залуучуудад соёлын боловсрол олгоно.

3.1.42.Соёлын ажилтан, уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, мэргэжилтэй ажилтны хангамжийг 80 хувьд хүргэнэ.

3.1.43.Сонгодог урлаг, хүүхдийн уран бүтээлийг дэмжинэ.

3.1.44.Соёлын салбарт өмчийн олон хэлбэр байхыг дэмжиж, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно.

3.1.45.Сумдын “Орон нутаг судлах танхим”-уудын үйл ажиллагааг өргөжүүлж,  байгаль, түүхийн  музей болгох ажлыг ээлж  дараатай шийдвэрлэнэ.

3.1.46.Соёл, урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулна.

3.1.47.Соёлын ажил, үйлчилгээнд төр, нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.

Зорилт 8.Соёлын үнэ цэнэ, соёл, урлагийн үнэлэмжийг нэмэгдүүлэн соёлын биет болон биет бус өвийг хамгаална.

3.1.48.Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж, хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх, Ургийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлнэ.

Зорилт 9.Соёлын салбарын орчин нөхцлийг сайжруулж, үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.1.49. Аймгийн Музей, зарим сумдын соёлын төвийг шинээр барих болон их засвар хийнэ.

3.1.50.Хөгжимт драмын театр, соёлын төвүүдийг үндэсний хөгжмийн зэмсэг, аппаратур, гэрэл, дуу авианы техник хэрэгслээр хангана.

Зорилт 10. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ.

3.1.51.Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, өндөр амжилт гаргадаг спортын төрлүүдийг онцгойлон анхаарч, спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

3.1.52.Спортын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, улсын чанартай тэмцээнийг орон нутагт зохион байгуулж, онцгой амжилт үзүүлсэн тамирчид, спортын холбоодод дэмжлэг үзүүлнэ.

3.1.53.Аймгийн оюутны бага наадмыг 2013 онд, бүх ард түмний спортын 14-р их наадмыг 2014 онд, хүүхдийн спортын бага наадмыг 2015 онд, аймгийн “Бага олимп”-ийг 2016 онд зохион байгуулна.

3.1.54. Өвлийн спортыг бодлогоор дэмжин хөгжүүлнэ.

НИЙТЭЛСЭН: 2013-02-12 00:40:43