Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр-3

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр-3

 

4.4.НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО

Зорилт 5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

4.4.1.Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг урамшуулан дэмжиж, байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллуулан, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоо бүрдүүлнэ.

4.4.2.Архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгыг дэмжин “Эрүүл идэвхитэй амьдрах клуб”-ыг аймгийн төвийн баг,  сумдад байгуулж, “Архи огт амсахгүй”, “Тамхи огт татахгүй”  хөдөлгөөн өрнүүлнэ.

4.4.3.Согтууруулах ундаа худалдаалах, үйлдвэрлэх түүгээр үйлчлэх цэг салбарын тоог цөөрүүлэх, согтууруулах ундаа худалдаалдаггүй өдрийн тоог нэмэгдүүлэх, аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг дэмжих бодлого баримтлан  ажиллана.

4.4.4.Нийгмийн бүхий л хүрээн дэх аливаа төрлийн хүчирхийллийг таслан зогсоож, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

4.4.5.Баянхонгор хот, зарим сумдын аж ахуйн нэгж, байгууллага, гудамж талбайг  камержуулна

4.4.6.Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Хор судлалын лабораторийн үйл ажиллагааг сайжруулна.

            4.4.7.Иргэдийг хорт зуршлаас сэргийлэх талаар сургалт сурталчилгааг зохион байгуулж хорт зуршилгүй гэр бүл, байгууллагыг шалгаруулж урамшуулна.

Зорилт 6.Байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэн нийгмийн аюулгүй байдлыг хангана.

4.4.8.Авто болон явган хүний замын хальтиргаа гулгааг арилгах үүсгэл санаачилгыг дэмжиж, хот тохижилтыг хариуцсан байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэн, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэн ажиллана.

4.4.9.Цагдаагийн хэлтэст “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг”, Богд, Баянцагаан, Бууцагаан сумдад бүсийн сумдыг хариуцсан Цагдаагийн хэсгийг тус тус байгуулна.

4.4.10.Баянхонгор сумын 9 багт цагдаагийн байр, Өлзийт суманд Замын цагдаа, тээврийн хяналтын  байртай болгоно.

4.4.11.“Цахим цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

4.4.12.Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн газар болгох асуудлыг шийдвэрлүүлж, Баянхонгор сумын шаардлагатай газруудад Цагдаагийн хэсэг байгуулж, ажилтан нэг бүрийг  хөдөлгөөнт холбоо, бусад хэрэгслээр хангаж, тэдний хүний эрх, ёс зүйн боловсрол, мэргэжлийн ур чадварыг  дээшлүүлнэ.

4.4.13.Цагдаагийн кабонгүй сумдад кабон барина.

4.4.14. Криминалистикийн шинжилгээний иж бүрэн лабораторитой болгоно.

4.4.15.Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албанд  ажиллагсдыг орон  сууцны хөнгөлттэй зээлд  хамруулна.

4.4.16.Аймгийн Төрийн архивыг дохиоллын систем бүхий зориулалтын тусгай байртай болгоно.

4.4.17.Улсын бүртгэлийн хэлтсийн барилга болон зарим сумдын ЗДТГ-ын барилгыг шинээр барих буюу  засварлана.

4.4.18.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг улсын дунджаас             бууруулахгүй ажиллана.

4.4.19.Байгаль цаг уурын болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх хүн хүч, парк шинэчлэл хийж бэлэн байдлын түвшинг хангаж, гамшгаас хамгаалах нөөцийн сангийн хэмжээг нэмэгдүүлнэ.

4.4.20.Онцгой байдлын хэлтэст мэдээлэл хүлээн авах станц суурилуулж, автомат дохиолол бүхий газруудтай шууд холбогддог болгоно.

4.4.21.Аврах, гал унтраах ангийн ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна.

4.4.22.Бүх сумдад гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион байгуулна.      

ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН

 

 Зорилт 1.Төрийн байгууллагын үйл ажиллагааг хүртээмжтэй, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг сайжруулж, хүнд сурталгүй, авлигаас ангид, хүн бүрийн  эрх тэгш, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.  

5.1.1.Шууд ардчилал, иргэдийн оролцоонд тулгуурлаж уламжлал шинэчлэлийг хосолсон сайн засаглал бий болгоно.

5.1.2.Нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлж төрийн албан хаагчдыг чадваржуулж  хариуцлага,  сахилгатай  ёс зүйт манлайллыг төлөвшүүлнэ.

5.1.3.Технологийн дэвшлийг ашиглан мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

5.1.4.Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээгээр гүйцэтгүүлнэ.

5.1.5.Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын бүх баримт бичгийг Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх  ажлыг хэвшүүлнэ

5.1.6.Бүх шатны ИТХ, Засаг даргаас гаргаж буй бодлого шийдвэрт иргэдийн санал, байр суурь, үзэл бодлыг тусгах, тэдний санаачилсан болон орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг ил тод нээлттэй хэлэлцүүлэх “Иргэний танхим”-ыг  аймаг, сумдад байгуулна.

5.1.7. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлж иргэдээс авсан судалгаанд тулгуурлан авлигыг тэвчих, жигших орчин нөхцлийг бүрдүүлж  нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй болгоно. 

5.1.8.Төрийн байгууллагуудын архивыг мэдээллийн технологит  бүрэн шилжүүлж албан хэрэг хөтлөлтийн бүртгэлийг хайлтын программд бүрэн шилжүүлнэ.

5.1.9.Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн хөгжлийг нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоог  сайжруулах зорилгоор “E-Оffice” дотоод удирдлагын системийг нэвтрүүлнэ.

5.1.10.Орон нутгийн олон нийтийн телевиз, радиогийн сувагтай болж, мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэн чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

5.1.11.Эрсдэлийн удирдлага хяналтыг сайжруулж, дотоод аудит, хяналт шалгалтыг төрийн байгууллагуудад зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ.

5.1.12.Монгол Улсын Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, бодлого боловсруулах түвшинд шаардагдах статистикийн мэдээллийн чанарыг сайжруулна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

            Зорилт 2.Гадаад орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, тэдний дэвшилтэт технологийг нутагшуулж, аймаг, мужтай холбоо тогтоож, гадаад харилцааг эдийн засагжуулна.

5.2.1.Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

5.2.2.БНСУлсад төвтэй Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож холбооны гишүүн орнуудтай харилцаа холбоог өргөжүүлнэ.

5.2.3.Европын холбооны улс орнуудын муж, хот, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллана.

5.2.4.Япон улсын Ойта мужтай уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

5.2.5.ОХУ-ын Буриад улсын Кабанскийн районтай уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана.

5.2.6.Хөрш зэргэлдээ болон хамтын ажиллагаатай улсад туршлага судлах бизнес аяллыг өргөжүүлж, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг өргөнөөр оролцуулна.

 

БАЯНХОНГОР АЙМАГ  “ЖИШИГ АЙМАГ” БОЛОН ХӨГЖИЖ,  МАНДАН БАДРАГ !

НИЙТЭЛСЭН: 2013-02-12 00:41:46