Засаг даргын санаачилгаар зөвлөлгөөн болно

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилгаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг оролцуулан “Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь” сэдэвт зөвлөлгөөнийг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар боллоо.

 

Зөвлөлгөөнд аймгийн Засаг даргын тамгын газрын бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, хэлтэс, газар, агентлагуудын дарга, эрхлэгч, хэлтсийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, МЭҮ-ийн тасгийн дарга нар, сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эхлэгчид, соёлын төвийн эрхэлгчид, эрүүл мэндийн төвийн дарга нар, эмийн санчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, мал эмнэлэг, мал үржлийн хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид оролцох юм.

 

Зөвлөлгөөн 12 дугаар сарын 1-ний өгний өглөө 09 цагаас эхлэх аж. Зөвлөлгөөний эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн сэдвээр оролцогчдод хандаж үг хэлнэ.

 

Мөн тус зөвлөлгөөн зургаан салбар хуралдаанаар үргэлжилнэ. Дэд бүтэц, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл урлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй нийгэм, эдийн засгийн чухал салбарын хүрээнд хуралдах юм.

 

Зөвлөлгөөний төгсгөлд салбар хуралдаануудын мэдээллийг нэгтгэж, зөвлөлгөөнд оролцогчдоос зөвлөмж гаргах аж. 

НИЙТЭЛСЭН: 2016-11-29 15:59:13