Төрийн аудитын газар 2017 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийв.

Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Төсвийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхтэй холбогдуулан  аймгийн төвийн байгууллагын удирдлагад  “Санхүүгийн тайлан гаргахад анхаарах асуудал, тайланг хуулийн хугацаанд ирүүлэх талаар” мэдээлж аудитын нээлтийг хийв.

Нээлтэд Чандмань-Баянхонгор ХК, Баянхонгор-Эрчим хүч ЦТХК, ЭМНДХэлтэс, Гадаадын харьяат аялал жуулчлалын алба, “Баянхонгор Тохижилт үйлчилгээ” ОНТҮГ, Баянхонгор сумын ИТХ, 5-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг, Халамж үйлчилгээний газар, Сум дунды 3 дугаар Шүүх, Их Богдын БЦГХЗ, Бөөн цагаан нуур БГСГЗахиргаа, Сум дундын Ойн анги, Гэр бүл ХЗХГазар зэрэг байгууллагуудад  зар хүргүүлсэн боловч оролцоогүй болно.  

НИЙТЭЛСЭН: 2018-01-09 12:46:22