БАЯНХОНГОР СУМЫН 2-Р БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

 

Төрийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх, тэдний хөгжил оролцоог сайжруулах, чөлөөт цаг, эрүүл мэндийг нь идэвхитэй байдлаар дэмжих үүднээс тус багийн төвийг өнгөрөгч оны 7 сараас эхлэн Чандмань Баянхонгор ХХК барьж гйүцэтгэсэн ба тус барилга боссон нийт төсөв 350 сая төгрөг.

Дотроо багийн дарга, мэдээллийн ажилтан, цагдаа зэрэг мэргэжилтнүүд суух, иргэд үйлчилгээ авах 7 өрөө, нэг спортын заал бүхий 2 давхар барилга ийнхүү ашиглалтад орсонд багийн иргэд хөдөлмөрчид баяртай байна.

Энэ мэт иргэдрүүгээ хандсан ажил үйлчилгээ бүрийг шуурхай, чанартай хийж хэрэгжүүлнэ гэдгээ энэ үеэр аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд мэдэгдлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2017-06-07 12:35:00