ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ

Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, бодлогын хэлтсийн дарга нар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Байгаль орчны газар, Онцгой байдлын газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцов. Мөн 20 сумын Засаг дарга нар оролцох байснаас Богд сум, Баянлиг сумдын удирдлагууд зар, мэдээлэлийг дөнгөж өнөөдөр авсан гэдэг шалтгаанаар оролцсонгүй. Баян-Өндөр сумын Засаг дарга Ц.Балжинням аймгийн Засаг даргаас албан ёсоор чөлөө авсан байв. Бөмбөгөр сумын Засаг дарга Н.Мөнхжаргал тодорхой шалтгаангүйгээр таслав. Бусад 16 сумаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурдын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч гэх мэт холбогдох төлөөлөлүүд ирж оролцов. Тус шуурхай зөвлөгөөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдав.

“БАЙГАЛЬ ЦАГ УУРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ

БАЙДЛЫН ТУХАЙ”  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР

Цаг, минут

Үйл ажиллагаа

Хаана

Оролцох байгууллага, албан тушаалтан

1330-1400

Бүртгэл

АЗДТГ хурлын зааланд

ХХААГ, БОАЖГ, ОБА, УЦУОШГ, сумдын Засаг дарга нар

1400-1410

Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэлнэ

 

 

 

 

 

АЗДТГ хурлын зааланд

 

 

 

 

 

ХХААГ, БОАЖГ, ОБА, УЦУОШГ, сумдын Засаг дарга нар

1410-1420

“Зуншлага, цаашдын төлөв байдал, зуншлага сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл /УЦУОША-ны дарга Л.Мандал/

1420-1435

Хөдөө аж ахуйн салбарын талаарх цаг үеийн мэдээлэл /Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Баттөр/

1435-1440

Зуншлагын нөхцөл байдал, цаашдын төлөв байдлын талаарх мэдээлэл /Онцгой байдлын газрын дарга Т.Мөнхбаатар/

Тус бүр 3 минут

Сумдын зуншлагын төлөв байдлын талаарх мэдээлэл /сумдын Засаг дарга нар/

1530

Ярилцлага, шийдвэр гаргах

 

Холбогдох мэдээлэлүүд өгөгдсөний даргаа сумдаас ирсэн төлөөлөлүүдийн одоогийн зуншлагын нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгч хүсэлт гаргав. Зөвлөгөөний үеэр гарсан санал, хүсэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 528 тоот захирамж гарч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна

НИЙТЭЛСЭН: 2017-07-18 11:35:12