Говийн бүсийн санхүүгийн албадын бүсчилсэн сургалтыг Галуут суманд хийлээ

Санхүү төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөл, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар, Баянхонгор Санхүүгийн-хяналт-аудитын-алба, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Статистикийн Хэлтэс Баянхонгор,  хамтран Санхүүгийн ажилтнуудын бүсчилсэн сургалтыг Галуут суманд 2017 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Өлзийт, Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан, Баян-өндөр, Баацагаан, Бууцагаан сумдын санхүүгийн албаны ажилтнууд хамрагдсан юм.

Тус  сургалтаар  ОНХСангийн төлөвлөлт,  анхаарах асуудлууд, Зөвлөмжийн биелэлт, санхүүгийн сахилга бат, Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн  зөрчил, Мэдээллийн илтод байдал, мэдээлэл авах эрхийн тухай  хууль, Өмч хөрөнгийг цахим санд бүртгэх, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн дахин үнэлгээ, Цахим худалдан авалт, зэрэг сэдвүүдээр сургалт орж, харилцан санал  солилцсон үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө. 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-20 12:45:11