С.БАЙГАЛМАА: 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН БАЙДЛААР ТӨСВИЙН ОРЛОГО 108 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

 

Аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар Баянхонгор аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийж, нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар тогтоолыг төслийг баталсан. Уг хуралдааны эхэнд аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Байгалмаа Баянхонгор аймгийн төсвийн 10 сарын байдлаарх мэдээллийг төлөөлгөчдөд өглөө.

Түүний мэдээллээс үзэхэд аймгийн төсвийн нийт орлого 10 сарын байдлаар 7756,9 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 8379,2 сая төгрөгийн орлого орж 108 хувийн  гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн төсөвт 10 сарын байдлаар 6423.2 сая төгрөгийн орлого  орох ёстойгоос 7390.6 төгрөгийн орлого орж 115 хувийн  гүйцэтгэлтэй байна.

10 сарын байдлаар Гурванбулаг, Бөмбөгөр сумдаас бусад сумдын  орлогын төлөвлөгөө жилийн дүнгээрээ биелсэн үзүүлэлттэй байна. Сумдын орлогын төлөвлөгөө хэдийгээр  дүнгээрээ биелсэн боловч татварын нэр төрөл тус бүрээр авч үзвэл биелэлт хангалтгүй байна. Ан агнуурын орлого нилээд их хэмжээгээр орж орлогын төлөвлөгөө нийт дүнгээрээ биелсэн учраас орлого нэг бүрийн төлөвлөгөөний биелэлтэд анхаарал хандуулахгүй байгааг онцолж байв. Иймд батлагдсан төсвийн орлогын нэр төрөл тус бүр дээр жигд ханган биелүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байгаа юм.

             10 сарын байдлаар улсын төсвөөс 9.2 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 30.8 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт авч сум байгууллагуудын санхүүжилтийг бүрэн олгожээ.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас авах 2163.3 мянган төгрөгийн орлогын шилжүүлгийг бүрэн авч сумдын ОНХС, ОНХС-аас олгох хот тохижолт, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн  санхүүжилтийг бүрэн олгосныг тэрээр хэллээ.

ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Байгалмаа мэдээллийнхээ төгсгөлд төсвийн бүх шатны захирагч нарт “Монгол улсын 2017 оны төсөвт  өөрчлөлт оруулах  тухай  хууль, Монгол улсын 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах  тухай  хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их хурлын 69 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, дээрх хууль тогтоомжинд заасны дагуу төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой  арга хэмжээ авч ажиллахыг  хүслээ.

НИЙТЭЛСЭН: 2017-11-29 06:04:52