Орон нутгийн хөгжлийн сангийн гарын авлагын бүлгийн сургалт зохион байгуулагдаж байна

Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалаар “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам” шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Тотвортой амьжиргаа-3 төслөөс санаачлан Баянхонгор аймагт 2019 оны 3 дугаар сарын 11-26-ны хооронд тус аймгийн 20 сумдын ЗДТГазрын дарга, санхүүгийн албаны дарга, мэргэжилтэн бусад мэргэжилтнүүд болон нийт багийн дарга нарын 200 гаран хүнд ОНХС-ийн гарын авлагын Модуль 1, Модуль 2 бүлгийн сургалтыг зохион байгуулж байна. Тус аймаг нь 2018 онд  5 сум 22,5 сая төгрөгийн урамшуулал авч байсан бол 2019 онд аймгийн 16 сум 311,8 сая төгрөгийн урамшуулал авах болзлыг хангасан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-15 04:01:25