ЦЭРГИЙН ШТАБ

Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:

          Áатлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

           Õуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

          Öэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;

          Öэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;

          Öэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;

          Íутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;

          ¯й олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;

           Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион áайгуулах.

 

Б.ЭНХБААТАР

ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, 

ДЭД ХУРАНДАА

Ажлын байрны зорилго: Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль, тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих;

АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ

•          Батлан хамгаалах талаархи Монгол Улсын хууль тогтоомж бусад эрх зүйн актуудыг орон нутагт хэрэгжүүлэхэд цэргийн штабын үйл
            ажиллагааг чиглүүлэх;

•          Иргэдээс хуулинд заасны дагуу цэргийн алба хаах арга хэмжээг  удирдан зохион байгуулах;

•          Орон нутагт цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулахтай холбоотой арга хэмжээнүүдийг төлөвлөн удирдаж зохион байгуулах;

•          Нутгийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд мэргэшил арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих;

Аймгийн ЗДТГ 215    

Утас: 70442964

 

   МӨНХБАТ

ЦЭРГИЙН ШТАБЫН ДАЙЧИЛГААНЫ ОФИЦЕР 

-  Аймгийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, түүний  биелэгдэх боломжийг хангах, дайчилгааны даалгаврын дагуу хүн, техникээр нөхөн хангах нөхцлийг бүрдүүлж, тодотголыг тогтоосон хугацаанд зохион байгуулах;

-  Аж ахуйн нэгж байгууллага, сум баг, иргэдэд дайчилгааны тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

- Дайчилгаагаар ажиллах бүрэлдэхүүнийг томилгоожуулах, сургах, тэдгээрийн үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх, зохион байгуулах, дайчилгааны маш нууц, нууц газрын зураг, баримт бичгийн хадгалалт хамгаалалтыг хариуцах;

-  Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлтийг боловсронгуй болгож томилгоожуулан, отрядуудыг байгуулан шаардлагатай машин техник, сум галт хэрэгслийн тооцоог хийж, хангалтыг зохион байгуулах

-  Орон нутгийн стратегийн үнэлгээг хариуцан гаргах

-  Цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах

            Email: tmunkhbat460@yahoo.com

                                                               Аймгийн ЗДТГ, 216 тоот Утас: 70443213

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-02-12 01:56:50