БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
ФАЙЛЫГ ҮЗЭХ

БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

 

Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээ, Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу сумдын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалт 11 сарын 13-ны өглөө 08:00 цагт бие бүрэлдэхүүнд Цугларах дохио өгснөөр эхэллээ.

Цэргийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, цэргийн штабын бие бүрэлдэхүүн, мөн 20 сумын Засаг даргын орлогч, 101 багийн Засаг дарга нар оролцож байна.

НИЙТЭЛСЭН: 2017-11-14 09:29:50