ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Баянхонгор аймгийн цэргийн бүртгэлийг 2018 оны 01 сарын 3-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулан явуулна. Цэргийн бүртгэлийг 20 сумын 103 багуудад зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэлд 18-50 насны Монгол Улсын эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй сум багтаа очиж бүртгэлээ хийлгэнэ. Мөн бэлтгэл офицерууд 65 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Цэргийн бүртгэлийг сумдын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8:30 цагаас 19:00 цагт, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

ИРГЭД ТА БҮХНИЙГ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЦЭРГИЙН БҮРТГЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

НИЙТЭЛСЭН: 2018-01-04 00:21:58