Баянхонгор "МАЗААЛАЙ" Үндэсний лигийн финалд шалгарлаа

 

Баянхонгор аймагт төрж өссөн залуусаас бүрдсэн “БАЯНХОНГОРЧУУД” эзэнтэй Сагсан бөмбөгийн “Мазаалай” шигшээ баг энэ жил сайн тоглолт үзүүлж 21 аймгийн үндэсний Лигийн тоглолтын улирлын тоглолтоо өндөрлөлөө. Хагас финалын тоглолтод шалгараад байна.  

Баянхонгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдээр Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл,  Д.Отгонбаатар,  Б.Дамдинжав, Д.Пүрэвзана нар ажиллаж байгаа бол Багийн тэргүүнээр аймгийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Баасангийн Батбаяр ажилладаг.  Мөн багийн ерөнхий менежер Баярсайханы Бат-Оргил, багийн дасгалжуулагчаар ОУ-ын  тэмцээнээс 4 удаагийн медальтай Дашдондовийн Лхагваа, багийн ахлагчаар Сүхбатын  Баасандорж нар ажиллаж баг хамт олноо удирдан зохион байгуулж байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, түүний Тамгын газраас Мазаалай багийг дэмжин ажиллаж байна. Мазаалай багийн ерөнхий ивээн тэтгэгч дэмжигчээр Б.Батзориг захиралтай “СОД МИЧИД” ХХК-ийн хамт олон ажиллаж тэмцээн уралдаанд оролцох бүх нөхцөл бололцоог ханган, санхүүгийн дэмжлэг үзүүлж байа. Түүнчлэн “Мазаалай” шигшээ багийн урилгаар АНУ-аас легонер тамирчин Ben Jamin болон Theophilus Johnson нар хүрэлцэн ирээд байна.

Үндэсний лигийн финалын тоглолтууд энэ сарын 15-наас эхлэн үргэлжлэн явагдахаар байна. Баянхонгорчууд та бүхнийг “МАЗААЛАЙ” шигшээ багаа дэмжин тоглолт бүхэнд хамт байж хөгжөөн дэмжин оролцохыг уриалж байна. 

НИЙТЭЛСЭН: 2018-01-13 07:00:19