бараа бүтээгдэхүүнийхээ 65-70 гаруй хувийг борлуулжээ

“Баянхонгорт үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын .27-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шөнийн худалдааны  төвд зохион байгуулагдаж байгаа билээ. Баянхонгор аймгийн 13 сумын 57 иргэн, аж ахуй нэгж тус үзэсгэлэнд 30 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

 

Бараа бүтээгдэхүүний хувьд цагаан идээ, Ингэний ундаа, Модон урлал, Эсгий эдлэл, Монгол дээл, Чацаргана, Мах махан бүтээгдэхүүн, Гурилан бүтээгдэхүүн / хэвийн боов, печинь/ , Монгол архи, Даршилсан ногоо, Зэрлэг сонгино зэрэг малчдын гар дээрээс таны хэрэгцээнд шууд очиж буй байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой юм. Энэ сарын 07–ны байдлаар үзэсгэлэнд оролцогдид бараа бүтээгдэхүүнийхээ 65-70 гаруй хувийг борлуулжээ. 

 

Үзэсгэлэн худалдааг ивээн тэтгэн УИХ –ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар оролцож байгаа бол зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, “Нар-Мон” ХХК, Монголын малчдын хоршоодын үндэсний холбоо ажиллаж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-ны өдөр хүртэл Шөнийн худалдааны төвд үргэлжилнэ.  

НИЙТЭЛСЭН: 2017-02-09 18:05:36