Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын товч танилцуулга.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

ГАЗРЫН 2017 ОНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                                                                                                                                      

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албууд нь бүтцийн өөрчлөлтөд орж Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нэртэйгээр байгуулагдаад амжилттай ажиллаж байна.

Манай байгууллагын дарга Ч.Мөнхцэцэг, Ахлах мэргэжилтэн Л.Доржханд, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр С.Рэнцэнбямба, Н.Энх-Амгалан, Б.Цэрэнлхагва, Р.Янжмаа нар, өмчийн харилцааны мэргэжилтнээр Ч.Үйтүмэн, Р.Оюунгэрэл, нягтлан бодогчоор Л.Дуламсүрэн, Архив, бичиг хэргийн ажилтнаар М.Пүрэвдулам, жолооч Б.Батзаяа гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна

ОНӨГ-ын эрхэм  зорилго:

Орон нутгийн төсөвт байгууллагууд болон Төрийн өмчийн оролцоотой ОНӨҮГ-ын өмч, хөрөнгийн харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд зохицуулах мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авилгал гарах нөхцлийг бууруулах , дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

ОНӨГ-ын үндсэн  чиг үүрэг:

Орон нутгийн өмч хөрөнгийг хамгаалах, шилжүүлэх, актлах гэх мэт харилцааг зохицуулах мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-д болон 48.3-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн захиалгыг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг энэхүү хууль, журмын хүрээнд зохион байгуулах.

Худалдан авах ажиллагааны Захиалагч” нь :

1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд

2.50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд.

Тендерт оролцогч нь: Захиалагчаас хараат бус дангаараа тендер ирүүлсэн этгээд буюу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд.

Худалдан авах ажиллагаан дахь олон нийтийн оролцоо:

Эрх бүхий байгууллагаас баталсан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, зааварын дагуу Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно.

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцогч нь Иргэний хуулийн шаарлдага хангасан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр байгуулагдсан иргэдийн бүлэг байгуулан оролцоно.

            Иргэн та Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа  аливаа нэг тендер шалгаруулалттай холбоотой мэдээллийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас:  e-procurement.mn хаягаар орж хаанаас ч , хэдийч хүссэн мэдээллээ авах боломжтой юм.

Мөн байнга зохион байгуулагдаж байгаа худалдан авах ажиллагааны сургалтанд хамрагдан А3 сертификат эзэмшиснээр ТА тендер шалгаруулах аль ч үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болох буюу дахин Б5 сертификат эзэмшиснээр худалдан авах ажиллагааны сургалтанд багшлах эрхийг олж авах эрх бүрэн нээлттэй байгаа болно.

 Захиалагчийн эрх, үүрэг

  • Хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;
  • Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;
  • Үнэлгээний хорооноос гарсан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;
  • Худалдан авах ажиллагааг хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах;
  • Худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих;
  • Хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх;
  • Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална.
  • Барилга, зам инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн 1 сарын 15-ны дотор тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх.

Тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо:

  • Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна.

ОНӨГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Монгол улсын засгийн газрын шийдвэр, аймгийн засаг даргын хөтөлбөрийг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон юм.

Худалдан авах ажиллагаа болон өмч хөрөнгөтэй холбогдолто аливаа санал, гомдлыг 70444141, 70443224,70442556 утсаар авах ба та өөрийн биеэр доорх хаягаар биечлэн ирж өгч болно.

Манай хаяг: Баянхонгор сум Номгон 1-р баг Аймгийн ЗДТГ 1 давхар 114,115, 116,117,118 тоот

Утас: 70444141, 70443224,70442556

 

 

 

 

                             

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-02 16:11:22