АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО

ОНОВЧТОЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ЗАМААР
АЙМГИЙНХАА ХӨГЖИЛД  ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ МАНАЙ ТАМГЫН ГАЗРЫН
ЭРХЭМ ЗОРИЛГО МӨН.

 

АЛСЫН ХАРАА

ТАМГЫН ГАЗАР НЬ ЧАДВАРТ СУУРИЛСАН МЭРГЭШСЭН
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛНО

 

 ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ:

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд дараах зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:

 

·         Аймгийн хөгжлийн "тархи" нь байх

·         Сурч хөгжих замаар мэдлэг, чадварыг бий болгох   /Суралцагч байгууллага болох/

·         Хэрэглэгчдийг баримжаалсан байгууллага болох

·         Төрийн жинхэнэ /мэргэшсэн/ түшмэдийн алба байх

·         Бүтээлч, санаачлагч байгууллага болж хөгжих

·         Аливаа улс төр, хоосон амлалтаас ангид байх

·         Цахим үйлчилгээг хэрэгжүүлэгч байгууллага болох

 

Энэхүү зарчмууд нь Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэхдээ байнга эрхэмлэж байх үнэт зүйл болно.

Засаг даргын Тамгын газар нь ийм соёл, үнэлэмжийг бий болгоход чиглэгдсэн дотоод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.  

 

2017 ОНЫ ЗОРИЛТ:

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МАНЛАЙЛЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЖ ХӨГЖИХ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO-9001:2016 СТАНДАРТЫГ ХАНГАСАН БАЙГУУЛЛАГА БОЛОХ.

НИЙТЭЛСЭН: 2016-02-14 17:05:51